Энэтхэг ирэх оноос цахилгаан автомашин үйлдвэрлэж эхэлнэ

2019 оны 09 сарын 20
Энэтхэг ирэх оноос цахилгаан автомашин үйлдвэрлэж эхэлнэ

Энэтхэгийн автомашин үйлдвэрлэгч “Tata Motors” компани цахилгаан тэжээлийн шинэ технологид суурилсан автомашиныг ирэх оноос үйлдвэрлэж эхэлнэ гэж тус компанийн гүйцэтгэх захирал Гентер Бущек пүрэв гарагт мэдэгджээ.

“Засгийн газраас цахилгаан тээврийн хэрэгслийн татварыг бууруулах бодлого баримталж байгаа нь цахилгаан автомашин илүү хямд байх боломжийг олгож байна” гэж тэрбээр Мумбай хотод сэтгүүлчидтэй уулзах үеэр мэдэгдсэн байна.

Тус компанийн мэдээлснээр, шинэ цахилгаан автомашин нь нэг цэнэглэлтээр 250 километр замыг туулах хүчин чадалтай бөгөөд цэнэг хураагуурт найман жилийн баталгаа олгох аж.

 
Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх