АНУ-д үр хөндөлтийн тоо буурчээ

2019 оны 09 сарын 20
АНУ-д үр хөндөлтийн тоо буурчээ

АНУ-д үр хөндөлтийн тоо 1973 оноос хойш хамгийн доод түвшинд хүрч буурчээ. Энэ тухай АНУ-ын нөхөн үржихүйн эрүүл мэнд, төрөлтийн хяналтын асуудал хариуцсан хүрээлэнгийн илтгэлд дурджээ.

Илтгэлд дурдсанаар, 2011 онд үр хөндөлтийн тоо 1 сая гаруй байсан бол 2014 онд энэ тоо 926 мянга болсон аж.  2017 онд үр хөндөлтийн тоо 862 мянга болж буурчээ. Хүсээгүй жирэмслэлтийг таслан зогсоосон тохиолдол 1990 онд хамгийн их буюу 1.6 сая байжээ.

Үр хөндөлтийн тоо буурсан нь юуны түрүүнд хүсээгүй жирэмслэлтийг зогсоох арга хэрэгслийг ашиглах боломж илүү хялбар болсонтой холбоотой гэж хүрээлэнгийн ажилтнууд үзэж байна. 

Түүнчлэн эмэгтэйчүүдийн дийлэнх нь мэс засал хийлгүйгээр эмийн аргаар үр хөндөх аргыг илүүд үзэж байгааг илтгэлд дурджээ. 2017 онд үр хөндөлтийн 39 хувь нь тусгай эмийн аргаар хийгджээ. АНУ-д эрт үед нь жирэмслэлтийг зогсоох боломжтой эм бэлдмэлийг 2000 он худалдаанд гаргахыг зөвшөөрсөн байна. 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх