Давалгаагаар тэшигчийн ойролцоох аварга загасыг дроноор ажиглажээ

2019 оны 09 сарын 20
Давалгаагаар тэшигчийн ойролцоох аварга загасыг дроноор ажиглажээ

Өнгөрсөн бямба гарагт Австрали улсад нэгэн давалгаагаар тэшигч /surfer/ дараагийн давалгаагаа хүлээн завгүй байх үеэр түүнийг аварга загас тойрч буйг нэгэн дрон хэрэглэгч анхааруулжээ.

Шинэ Өмнөд Уэльс мужийн “Werri” эргийн ойролцоо сайн дурын эрэн хайх, аврах ажиллагаа явуулан дроноор эргүүл хийж байсан Кристофер Жой тухайн үеийн дүрс бичлэгийг хадгалсан бөгөөд дроны чанга яригчийг ашиглан аварга загас ойрхон байгааг давалгаагаар тэшигчид анхааруулж чадсан байна.

Давалгаагаар тэшиж байсан эрэгтэй дроныг харсны дараа эрэгт нэн даруй хүрчээ. К.Жойгийн тооцоолсноор, аварга загас 2.7-4 гаруй метрийн урттай байжээ. Австралийн "The New Daily" сонины мэдээлснээр, Шинэ Өмнөд Уэльс мужид далайн эргийн ойролцоо иргэдэд анхааруулга өгөх дронуудын туршилтыг өнгөрсөн оноос явуулж эхэлжээ.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх